Хүүхдийнхээ фэйсбүүк хаягийг шалгаж, танихгүй хүнтэй найз байвал “UNFRIEND” хийхийг уриаллаа

2018/09/05
Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас хүүхдэд холбогдсон гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим гэмт хэргийн эсрэг эхлүүлж байгаа "UNFRIEND хөдөлгөөн"-ий талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ярихдаа “Манайд интернет хэрэглэгчийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Монголд хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдсан. 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн.

Харин 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Цахим гэмт хэрэг хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид өнөөдөр интернетийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу? Жишээ нь 2016-2018 Эмо гээд нэртэй Фэйсбүүк хаяг нээгдсэн. Хүүхдүүдийг амиа хорлоход хүргэж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулах цаг болжээ. Та бидний хүүхдийг цахим орчинд огт танихгүй хүн удирдаж, хүмүүжүүлж, садар самуунд уруу татах эрсдэл их байна. Та хүүхдийнхээ гар утас, фэйсбүүк хаягийг шалгаж танихгүй хүнтэй найз болсон байвал "UNFRIEND" хийгээрэй хэмээн уриалж байна” гэв. "UNFRIEND" аян маргаашнаас эхлэн 20 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна