Орост ажилгүйдлийн түвшин түүхэн доод үзүүлэлтдээ хүрчээ

2018/09/14
Орост ажилгүйдлийн түвшин сүүлийн 27 жилд байгаагүй доод үзүүлэлтийг зааж байна. Энэ тухай Оросын Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Наймдугаар сарын сүүлчээр ажилгүйдлийн түвшин 0,89%-тай байсан аж. Ажилгүйчүүдийн тоог тодорхойлохдоо зөвхөн иргэдийн хөдөлмөрийн биржид хандсан тоог л авдаг. 

Мэдээж бодит ажилгүйдлийн түвшин арай өндөр байгаа ч ажилгүйдэл тун бага хувьтай байгаа гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар бүртгэлтэй болон бодит ажилгүйдлийн хоорондын ялгаа нь бага хэмжээний тэтгэмжийн зөрүүтэй байдаг аж. Үүнээс гадна ажилгүйдлийн түвшин бага байгаа нь иргэдийн эдийн засгийн тогтворгүй байдлаас улбаатай халагдчих вий гэсэн айдас, түүнчлэн хямралтай холбоотой гэжээ. 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн тэтгэврийн өмнөх насныханд олгодог ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна