Челси 12 тоглолт дараалан оноо алдсангүй

2018/11/12
Английн Премьер лигийн 12-р тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойргийн хүрээнд Челси баг Эвертон клубтэй тоглож, 0-0 харьцаагаар хуурай тэнцлээ. Ингэснээр Челси 12 тойргийн дараах байдлаар 8 хожил авч, 4 эвийн гэрээ байгуулан энэ улирлыг хожигдолгүйгээр үргэлжлүүлж байна. Тэд 28 оноотой хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа бөгөөд тэдний өмнө Ливерпуль, Манчестер Сити багууд хүснэгтийн 1 болон 2-р байрт явна. Итали мэргэжилтэн Маурицио Сарригийн удирдлаганд Челси улирлын эхний 12 тойрогт ялагдал хүлээгээгүй гайхам амжилтыг үзүүллээ. Энэ нь мөн Итали дасгалжуулагчийн карьерийн хамгийн сайн үзүүлэлт болжээ. 59 настай эрхэм Италийн Наполи багийн хамтаар сүүлийн 3 жил гайхалтай тоглолтыг үзүүлж, улмаар Лондоны багт энэ оны 7-р сарын 14-нд ирсэн юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна