Брук Босер 4 тоглолт өнжинө

2018/11/12
Үндэсний хоккейн лигийн Ванкувер Кэнакс багийн довтлогч Брук Босер цавины гэмтлийн улмаас 4 тоглолтонд оролцох боломжгүй болсон байна. Энэхүү гэмтлээ 21 настай залуу довтлогч өнгөрсөн 7 хоногт Баффало Сэйбрис багт 4-3 харьцаагаар дийлдсэн тоглолтын 3-р үед авсан юм. Багийн дасгалжуулагч Трэвис Грин энэ 7 хоногт эргэн ирнэ гэж байсан ч, эмч нарын үзснээр наанадаж 4 тоглолтонд сэлгээнд суух зөвлөмж өгчээ. Өнгөрсөн жил Калдер Трофигийн төлөө өрсөлдөж байсан Босер энэ улиралд 13 тоглолтыг багийнхаа хамтаар хийж, 4 гоол 7 гоолын дамжуулалтыг өгсөн юм. Босер миний бие сайн байгаа гэж мэдэгдээд байгаа ч, Монреал Канадиенс багийн эсрэг 18-ны өглөө тоглох тулаан хүртэл эргэн ирэхгүй гэдгийг багийн албаны зүгээс хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна