Тойрог замын хамгийн шилдэг уралдаан болсон Наскарын хаврын цувралын 2018 оны 35 дахь гараа амралтын өдөр боллоо. Энэ гараа Аризонагийн авто тойруулгад болж, Тоёото багийн Кайл Буш хамгийн хурдан байсан байна. Кэм Ан-500 нэртэй энэхүү гараанд уралдагчид 499 км замыг 312 тойрогт туулан уралдах учиртайгаас Кайл Буш 117 тойргийг ганцаар тэргүүлж, нийт замыг 3 цаг 10 минут 20 секундад туулсан байна. Байрлал тогтоох уралдааныг Кевин Харвек тэргүүлсэн бөгөөд энэ улирлын эхэнд Кевин Харвек 5 гараанд дараалж түрүүлсэн амжилтыг үзүүлсэн билээ. Нийлбэр дүнгээр 5000 оноотой болсон 4 нисгэгч манлайлж байгаа бөгөөд Шевролет багийн Жое Логано энэ улиралд үзүүлсэн амжилтаараа тэднийг тэргүүлж байгаа юм. Харин 35 дахь гарааны ялагч болсон Кайл Буш 2-р байр луу дэвшиж, Кевин Харвек 4 луу буулаа. Ирэх 7 хоногт энэ улирлын сүүлийн гараа Флорида мужийн Майами хотноо болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна