2018 оны Олон улсын Энх тайвны Индекс /GPI/-ээс үзэхэд сүүлийн найман жилийн хугацаанд террорист үйл ажиллагаа, улс орнуудын дотоодын зөрчил зэргээс хамааран дэлхийн энх тайван байдал аажмаар буурсан байна. Эдийн засаг, Энх тайвны байгууллага “хамгаалал болон аюулгүй байдал”, “цэрэгжилт”, “үргэлжилж буй дотоодын, олон улсын мөргөлдөөн” гэсэн гурван хүчин зүйл дээр тулгуурлан 163 улсын энх тайвны индексийг тодорхойлжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 2018 онд олон улсын энх тайвны түвшин 0.27 хувиар буурсан аж. Исланд улс 2008 оноос хойш хамгийн тайван улсаар тодорсон бөгөөд өдийг хүртэл энэ байр сууриа хадгалсаар байна. Шинэ Зеланд улс хоёрт, Австри улс гуравт жагсжээ.
Сүүлийн таван жилийн турш Сири улс хамгийн их мөргөлдөөнтэй улсаар тодорсон бол Афканстан, Өмнөд Судан, Ирак улс удаалжээ. Харин Монгол улсын хувьд олон улсын энх тайвны индексээр 163 орноос 46-т жагссан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна