“УИХ-ыг тараая” гэснийх нь төлөө Ж.Мөнхбатын зөвлөхийн амь насанд халдахыг завджээ

2018/11/19
Бямба гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараая" гэдэг мэдэгдлийг хийсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг энэ мэдэгдлээ хийсний дараа нь буюу энэ сарын 17-18 нд шилжих шөнө түүний зөвлөхийн биед үл таних хоёр этгээд халджээ.

Энэ талаар гишүүн өөрийн нүүр номондоо “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халджээ. Төмрөөр толгойн тус газар нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож нүүр амыг нь гэмтээсэн байна.

Орцонд болсон явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү. Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээн бичсэн байна.
 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна