Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага тооцож эхэллээ. Тодруулбал, салбарын сайд Б.Батзоригийг ЖДҮ-ээс зээл авсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол энэ удаад хуучнаар Төрийн өмчийн газар одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг чөлөөлжээ. ЖДҮ-ээс зээл авсан тухайгаа Ц.Ням-Осор, “Би өөрийгөө зөвтгөхгүй, ЖДҮХС-г тийм бохир болсон гэж мэдсэн бол зээл хүсэхгүй байсан. ЖДҮХС-г анх байгуулагдахад би захирлаар нь ажиллаж байсан хүн шүү дээ” гэх байр суурийг хэвлэлд илэрхийлжээ. Тэрээр 2018 онд ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан байдаг бөгөөд түүний хувьд Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Хос-Эрхэс" ХХК -ийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн атлаа 500 сая төгрөгийн зээлийг ийнхүү ЖДҮХ-гаас авчээ. Ц.Ням-Осор нь Т.Бадамжунай, М.Энхболд нарын томилгооны хүн гэгддэг бөгөөд тэрээр Ж.Эрдэнэнбатын үед тус газрын даргаар томилогдож байсан юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна