Японы сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Кокүгикан ордонд боллоо. Хурлаар бөхчүүдийн цалинг нэмсэн байна. Сумочдын цалин хамгийн сүүлд 2001 онд нэмэгдэж байжээ.
Сумогийн ертөнцөд 700 гаруй бөх байдаг ч жюүрёо, макүүчи зиндааны цолтой бөхчүүд л цалин авдаг. Холбооноос цолгүй бөхчүүдийн башёд оролцсон хөлс, шагналыг 10 хувиар нэмсэн байна.
Ингээд цалингийн өөрчлөлтийг танилцуулья
Ёкозүна сарын цалин 2 сая 820 мянган иенээс 3 сая болон 6,4 хувь нэмэгджээ.
Озэки сарын цалин 2 сая 340 мянгаас 2 сая 500 мянга болж 6,5 хувь, сэкивакэ, комүсүби 1 сая 690 мянган иэнээс 1 сая 800 мянга болж 6,3 хувь, маэгашира 1 сая 309 мянгаас 1 сая 400 мянга болж 7 хувь, жюүрёо 1 сая 36 мянгаас 1 сая 100 мянга болон 6,2 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна