“Загалмайлсан эцэг” баригджээ

2018/12/05
Италийн засгийн газар сүүлийн үед мафийн бүлэглэлүүдтэй тун хатуу тэмцэж байна. Үүний нэгэн тод жишээ бол мягмар гаригт Италийн Сицили арлын төв Палермо хотод мафийн "Коза Ностра" бүлэглэлийн 46 гишүүнийг баривчилсан үйл явдал байлаа. Тэдэн дунд мафийн босс гэгддэг Сеттимино Минео байгаа гэнэ. Тэднийг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, бусдыг дарамталсан, хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн зэрэг олон ноцтой хэрэгт буруутгаж байгаа юм. Минео 80 настай билээ.
 
Тэрбээр мафийн өмнөх толгойлогч Тото Риинаг өнгөрсөн оны намар өөд болсны дараа "Коза Ностра"-г тэргүүлэх болсон. Цагтаа Минео шоронд 11 жилийг өнгөрүүлсэн нэгэн. Сүүлийн үед Италийн мафи их хүнд үеийг туулж байсан билээ. Арга буюу бүлэглэлүүдийн тэргүүлэгчид нэгэн удирдлагад байхаар шийдэж, Минеод “Загалмайлсан эцэг” гэсэн цолыг олгоод байсан юм.
 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна