Сүмд зэвсэгт халдлага гарч, 4 хүн амь үрэгджээ

2018/12/13
Бразилын Сан Пауло мужийн Кампинас хотын нэгэн сүмд зэвсэглэсэн этгээд халдсаны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан байна.
 
Төрийн мэдээллийн “Agencia Brasil” агентлагын мэдээлснээр уг халдлагыг Еулер Фернандо Грандолпо гэх 49 настай эр үйлдсэн бөгөөд өдрийн 1:25 цагт сүмд орж ирэн 20 –иод удаа гал нээж, цагдаагийн ажилтнууд ирэхээс өмнө өөрийгөө буудан хөнөөжээ.
 
Тэрээр дүүргийн прокурорын газарт 2014 он хүртэл туслахаар ажилладаг байсан ба өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Одоогоор үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна