Алдарт эхийн одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ

2019/01/14
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харъяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авна уу. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл

2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстойбөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
3. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
4. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна