Харин дөрөвдүгээр байрт “Winners-3” баг шалгарч 499,999 төгрөгийн шагнал хүртэв. Мөн хэсгийн тоглолтонд үзүүлсэн хувийн дундаж онооны үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс “JA Bowling club”-ын тамирчин, спортын мастер Ш.Баатар тодорч 299,999 төгрөг, эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, дэд мастер Т.Нансалмаа шалгарч 399,999 төгрөгийн эзэн боллоо.
“Эв эеэ эрхэмлэж, эмэгтэйчүүдээ хүндэлье” уриатай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “DGH electronics” компани ажилласан. Ийнхүү 8 сая төгрөгийн шагналын сантай тэмцээний шилдгүүдийн шагналыг “JA Bowling club”-ын ерөнхийлөгч Д.Отгонжаргал гардуулан тамирчдад амжилт хүссэн юм. “JA Bowling” клубын хамт олон нэрэмжит тэмцээнээ бүх тамирчин, багт боломж олгосон шинэлэг дүрмээр зохион байгуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн. Тус клуб өргөмжлөл, цом, медалиа шинэ загвараар хийж, тамирчдын бүх зардлыг даасан байна. Мөн арын албаныхныг ч урамшуулахаа мартсангүй. Монголд боулингийн спорт клубын системд шилжиж, өмнө нь “Strikes”, “Big bowling” клубүүд нэрэмжит тэмцээнээ хийж байсан бол энэ удаа “JA Bowling”клуб ийнхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулав.
Тус тэмцээнд 2 эмэгтэй, 3 эрэгтэй нийт 5 гишүүнээс бүрдсэн 14 баг оролцсон бөгөөд тэмцээний аваргаар “Big bowling-1” баг тодорч 2,999,999 төгрөгийн шагнал, аваргын цом, алтан медаль хүртлээ. Дэд байрт “Winners-1” баг шалгарч 1,999,999 төгрөг, “Big bowling-2” баг гуравдугаар байр эзэлж 1,119,999 төгрөгийн эздээр тус тус шалгарлаа. Харин дөрөвдүгээр байрт “Winners-3” баг шалгарч 499,999 төгрөгийн шагнал хүртэв. Мөн хэсгийн тоглолтонд үзүүлсэн хувийн дундаж онооны үзүүлэлтээр эрэгтэйчүүдээс “JA Bowling club”-ын тамирчин, спортын мастер Ш.Баатар тодорч 299,999 төгрөг, эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин, дэд мастер Т.Нансалмаа шалгарч 399,999 төгрөгийн эзэн боллоо. “Эв эеэ эрхэмлэж, эмэгтэйчүүдээ хүндэлье” уриатай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “DGH electronics” компани ажилласан. Ийнхүү 8 сая төгрөгийн шагналын сантай тэмцээний шилдгүүдийн шагналыг “JA Bowling club”-ын ерөнхийлөгч Д.Отгонжаргал гардуулан тамирчдад амжилт хүссэн юм.
“JA Bowling” клубын хамт олон нэрэмжит тэмцээнээ бүх тамирчин, багт боломж олгосон шинэлэг дүрмээр зохион байгуулсан нь оролцогчдын талархлыг хүлээсэн. Тус клуб өргөмжлөл, цом, медалиа шинэ загвараар хийж, тамирчдын бүх зардлыг даасан байна. Мөн арын албаныхныг ч урамшуулахаа мартсангүй. Монголд боулингийн спорт клубын системд шилжиж, өмнө нь “Strikes”, “Big bowling” клубүүд нэрэмжит тэмцээнээ хийж байсан бол энэ удаа “JA Bowling”клуб ийнхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна