Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжиж орно гэв

2019/01/31
Засгийн газрын хуралдаанаас  гаргасан шийдвэийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр   "НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ. Өнөөдөр, маргааш хоёр буюу Пүрэв, Баасан гарагт багтааж олгож дуусгана. Мөнгийг шууд данс руу нь шилжүүлнэ. Буцаан олголтын хоёр хувь хэвээр байна. Сангуудын шалгалт хийгдэж дууссан. Цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна