ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлнэ

2019/02/02
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүн, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэг гишүүнийг нэр дэвшүүлэх болжээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нарыг сайдад нэр дэвшүүлэх саналыг МАН-ын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулсан бөгөөд гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.

БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ё.Баатарбилэг нь 1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль, 1993 онд Цэцэрлэг хотын 2 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн 2002 онд МУИС-ийг нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр дүүргэж, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.
Харин ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалан 1989 онд Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсч, 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн байна. Тэрбээр, 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар, 1999-2003 онд “World Trans”, 2003-2005 онд “Улаан бутан”, 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” компани, 2008-2016 онд “Мишээл групп”-т ажиллаж байна. Мөн 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна