One Direction хамтлагийн дуучин асан Лиам Пейн соло уран бүтээлээ туурвихын зэрэгцээ хайр дурлалын салбарт ч эгчмэд бүсгүйчүүдийн байлдан дагуулалтаа үргэлжлүүлж байна. Өөрөөсөө 10 насаар эгч Британий дуучин Шерилтэй 2 жилийн хугацаанд үерхэж, 2017 оны 3 дугаар сард хүүтэй болсон ч, хосууд 2018 оны 7 сард салж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл 25 настай Лиам удаан ганцаараа явсангүй, өөр нэгэн олны танил супер од бүсгүйтэй үерхэж байгаа юм байна. Тухайлбал дэлхийн загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болсон супермодель Наоми Кемпбеллтэй болзож эхлээд тун удаагүй байгаа гэнэ.
Синди Кроуфорд, Наоми Кембпелл гээд дэлхийн загварын ертөнцийг 80-аад оны сүүлч, 90-ээд онд тодорхойлж явсан амьд домгууд байдаг гэдгийг манайхан сайн мэднэ. Британий супермодель, жүжигчин, дуучин, энтрепренер Наоми Кемпбелл нь дуучин залуутай хамтдаа хэд хэдэн томоохон арга хэмжээнд очсон байна. Хоорондоо 23 насны зөрүүтэй хосууд нь Instagram хуудсуудаараа дамжуулан анх харилцан сээтэгнэж эхэлсэн бөгөөд тун богино хугацаанд дотносч, тэдний харилцаа нь болзоо болон хувирчээ.
Хэзээний ааштай, хэдэр харьцаатай хэмээгддэг Наоми нь Лиамтай тун ч дотно харьцаж байгаа нь Лиамын шүтэн бишрэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ. Ийнхүү дэлхийн шоубизнесийн ертөнцөд нэгэн шинэ хос мэндэлсэн нь Лиам, Наоми нар боллоо. Тэдний харилцаа үнэхээр хайр дурлал эсэх, аль эсвэл зүгээр fling байсан эсэхийг цаг хугацаа харуулах бизээ. Лиамийн экс найз бүсгүй, хүүгийнх нь эх болох дуучин Шерил нь Girls Aloud хамтлагт дуулахаас гадна Их Британий X Factor талент шоуны шүүгчээр ажиллаж, олны танил болсон нэгэн байдаг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна