Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал өргөн барьсныг дэмжиж мэдээлэл хийлээ

2019/02/14
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын дарга Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ыг тараах  албан шаардлагыг “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс гаргалаа. Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэж ард түмний талд шийдэн тараах хэрэгтэйг дахин сануулж тус хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал өргөн барьсныг дэмжиж байгаагаа хэлэв.

2016 оноос хойш үүсгэн байгуулсан их хурал эрх зүйн чадамжгүй гэдгээ зарлан нотолж байсан. Үүнээс хойш ч их хурал олон зүйлээр тарах ёстойг харуулж нотолсоор байна. УИХ-ын даргаа сольсон ч дотор нь байгаа ангилал, бүлэглэлүүд солигдоогүй цагт Монголын төр цэвэрлэгдэхгүй. Ард түмнийг ашиглан жагсаал хийж албан тушаалд очдог шинэ арга замтай болсон байна.

Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд төрийн бүх үе шатыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар хэллээ. Одоо УИХ тарах цаг нь болсон. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорхыг шаардаж байна.

Талбай дээр 20 гаруй хоног гэр барьж хийсэн жагсаал нь бодит тэмцэл мөн бол үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Ямар ч албан тушаалд очихгүй гэсэн хүмүүс эхнээсээ албанд тушаалд очиж чимээгүй алга болсоор байна. Одоо ард түмнээр тоглодог цаг өнгөрсөн гэдгийг тэд хэлж байна. Мөн “Оюутолгой” компани ард түмэн өргүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна гэв. Хэрэв бидний өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн  арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.14 № 30 (5997)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна