Нийслэлийн МАН-ын бүлэг хоёр хуваагджээ

2019/02/20
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор Монголын нийгэмд гацаад байсан олон асуудлуудыг ил болгохоор зорьж яваа.

Иргэдэд тэгш бус боломж олгон, өөрсдөө хуваан идэж уудаг, өөрсдийгөө хууль хяналтын байгууллагуудаар хамгаалуулдаг МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх тэмцэл нь өнөөдрийн улс төрийн гол өрнөл.

Гэтэл С.Мөнхчулуун намаа ахин хагалан бутаргаж, шинэ МАНАН бүлэглэлийг НИЙСЛЭЛ дээр бий болгожээ.

Үндсэндээ бол С.Мөнхчулуун 60 “тэрбум”-ын хэрэгт холбогдож, манан бүлэглэлийн гар хөл болсон Ц.Сандуйтай нийлж Нийслэлийн МАН-ын бүлгээ хоёр хуваан, хагаралдуулжээ. Уг нь бол тэрээр бүлгийн дарга асан Д.Хаянхярваагийн бүлгээ 2 хувааснаас болж ажлаа өгсөн шалтгааныг эрх биш мэдэж байлтай.

Намынхаа гишүүдтэй оюун ухаанаа уралдуулан, эвлэлдэн нэгдэж хийж бүтээгээд явах боломж эдүгээ 40 нас ч хүрээгүй залуу гишүүн С.Мөнхчулуунд байсан. Одоо тэрээр УЗ-н бодлого сөрсөн бусад гишүүдийг ч намын гишүүнээс хас хэмээн ярилцлага өгч явна. Нарийндаа бол МАН-н дүрэмд УЗ-н бодлого сөрсөн бол намын гишүүнээс хассанд тооцно гэсэн заалт байгаагүй агаад өнгөрсөн оны 12 сард Бага хурлын II хуралдаанаараа намын дүрмэндээ өөрчлөлт оруулж дээрх заалтыг нэмсэн гэдгийг мэдээгүй яваа бололтой.

Намын дарга нь нийгэмд шударга ёсыг тогтоох төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгээ зарласан. Энэ ажлыг өөрийнхөө намын гишүүдээсээ шаардлага тавьж ажлаа эхлүүлнэ гэдэг зорилтыг ч дэвшүүлж байсан. Гэтэл С.Мөнхчулуун намынхаа бодлогын эсрэг сөрж зүтгэх том шалтгаан, асар их ашиг сонирхол түүнд байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна