УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Баянхонгор аймагт хүрэлцэн очлоо. Түүнийг тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл Баганат талбайдаа угтан авч, Зэвсэгт хүчний 339 дугаар ангийн алба хаагчид цэргийн хүрээний жагсаал жагсаж хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нартай биечлэн уулзаж орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын товч мэдээлэл авч боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын талаар тодорхой анхаарч ажиллан ард иргэдийн хүсэл дээр тулгуурлан зөв зарчимтай шударга ажиллахыг орон нутгийн удирдах түвшний хүмүүст үүрэг болгов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутагт яаралтай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа 7 хэсэг асуудлыг эрэмбэлсэн хүсэлтийг их хурлын даргад албан ёсоор өргөн барилаа. Тус хүсэлтэд Номгон сургуулийн өргөтгөл барих, кино театртай болох, шинэ музейн барилга барих, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, БСУГ-т шинэ байрны асуудал шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.
УИХ-ын даргаГ.Занданшатар өнөөдөр дунд зах, ажилсаг төвөөр орж хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож, дараа нь аймгийн ХДТ-т нийт ард иргэдтэй уулзалт хийх юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна