Сүүлийн хэдэн жилийн турш загварын ертөнцөд дөрвөлжин хэлбэртэй, дугуй захтай энгийн цагаан футболка ноёрхож, ямар ч хувцастай зохицох чадвараараа үнэлэгдээд байсан бол энэ 2019 оны зун энгийн цагаан майка анхаарлын төв рүү шилжиж байна.
Tom Ford, The Row зэрэг дээд зэрэглэлийн тансаг брэндүүд хүртэл маш өндөр үнэтэй майканы загвар гаргаад амжсан бөгөөд илүү боломжийн үнэтэй гоёмсог загваруудыг Zara, Mango зэрэг масс зах зээлийн брэндүүдээс ойролцоогоор 10$ үнээр олж авах боломжтой.
Энгийн майкаг илүү гоёмсог харагдуулахын тулд цагаан гэхээс илүүтэйгээр бага зэрэг шаргал туяатай цөцгийн цайвар өнгийг сонгохыг бид зөвлөж байна. Мөн майканы материал их чухал болохыг анхааралдаа аваарай. Сүлжмэл болон торгомсог материалтай хувилбарууд илүү үнэтэй харагддаг байна.
Эх сурвалж:buro247
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна