Хэрвээ бид авч байгаа шингэнээсээ илүүг гадагшлуулбал бие шингэний дутагдалд ордог. Насанд хүрсэн хүний шингэн дутагдлын шинж бол маш их ам цангах, тогтмол бус бие засах, бараан өнгөтэй шээх, толгой эргэх, сульдах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг хэмээн Mayo Clinic-с гаргажээ.
Доор хамгийн түгээмэл шингэн дутагдалд оруулдаг 10 хүчин зүйлсийг дурдлаа.
Нэг. Согтууруулах ундаа
Согтууруулах ундааг уух үед тархи хэвийн мэдээлэл бөөр лүү явуулахаа больдог байна. Ерөнхийдөө тархи хэзээ шээхийг хэзээ зогсохыг бөөрөнд хэлж байдаг үүрэгтэй бөгөөд согтууруулах ундаа их уух тусам энэхүү мэдээлэл эмх замбараагүй болж систем алдагддаг байна. 50 грамм согтууруулах ундаа хэрэглэх тоолонд бөөр нэмэлт 120 грамм шингэнийг ялгаруулдаг гэнэ. Бөөр хэвийн ажиллаж байх үедээ цагт 60-80 грамм шингэн ялгаруулдаг гэнэ шүү.
Хоёр. Эм, эмийн эмчилгээ
Дийлэнх эм биеийн шингэнийг ихээр авдаг болохыг WebMD-с мэдээлжээ. Ялангуяа химийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнгүүдэд бөөлжих, гэдэс гүйлгэх, хөлс гарах зэрэг шинж тэмдэг илэрдгээс шингэн дутагдалд орох боломжтой гэв.
Гурав. Давс
Давсны агууламж өндөр хоол хүнс байнга хэрэглэх нь эрүүл мэндэд таагүй бөгөөд энэ нь биеийн шингэнийг ихээр зарцуулдаг байна.
Дөрөв. Агаарын нислэгАгаар дахь чийгшилт газраас 10-20 хувиар бага байдаг байна. Иймд аялаж байх үедээ ус сайн уун, арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй. Гэвч аялагчид олон дахин босож ариун цэврийн өрөө орохоос төвөгшөөн шингэн бага ууж, ихэнхи тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэдэг байна. Энэ нь биед байх шингэнийг илүү их хэрэглэх хуурайшилт үүсгэдэг байна.
Тав. Сарын тэмдэг
Cramps aren't the Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед цусаар дамжин шингэн алдагдаж байдаг байна.
Зургаа. Стресс
Стрессний олон үр дагаварын нэг нь шингэнийг биеэс гаргах үйл явц юм. Хэрвээ та тогтмол стресстэй байдаг бол шингэн зүйл сайн ууж биеэ шингэний дутагдалд оруулахгүй байх нь хамгийн чухал зүйл юм.
Долоо. ӨндөрТогтмол хэвийн амьдардаг газраасаа өндөр газар очиход хүний бие илүү их шингэн шаарддаг байна. Өндөрт бид илүү гүн хурдан амьсгалдаг.
Найм. Хангалттай бус жимс ногооны хэрэглээЗарим жимс ногооны 90 хувь нь ус байдаг бөгөөд тогтмол хэрэглээгээ болгох нь биед ашиг тустай. Хамгийн их ус агуулдаг жимс нь тарвас, гүзээлзгэнэ, тоор зэрэг жимс юм. Харин ногооноос өргөст хэмх, цэцэгт байцай зэрэг юм.
Ес. Хөхөөр тэжээх
Хөхүүл эхчүүд хүүхдээ хөхүүлж байхдаа мөн их хэмжээний шингэнийг гадагшлуулж байдаг байна. Хөхний сүүнд маш их эрдэс бодис байдаг төдийгүй хүүхдийг шингэний дутагдлаас хамгаалах бодис хүртэл байдаг ажээ. Энэхүү хэрэгтэй бодисоо өөрөөсөө гаргах нь өөрийг нь шингэний дутагдалд оруулж байдаг тул ус, жимс жимсгэн ногоог сайн хэрэглэхийг зөвлөж байна.
Арав. Хөгшрөх
Нас ахих тусам бидний цангаж буй мэдрэмж буурч, бөөр шингэнийг боловсруулах нь удааширдаг байна. Цангасан санагдаагүй ч гэсэн усыг их хэмжээгээр хэрэглэж байх нь маш чухал ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна