YouTube хүүхдэд зориулсан бичлэгийн дор сэтгэгдэл бичих боломжгүй болгоно

2019/03/11
Хүүхдүүд болон тэдний гэр бүлийг хамгаалах зорилгоор 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан бичлэгийн дор сэтгэгдэл бичих боломжгүй болгоно хэмээн YouTube-ээс мэдээллээ. 

Учир нь зарим бичлэгийн дор хүүхэд хүчирхийлэгчид ёс бус сэтгэгдэл үлдээгээд байсан тул зарим брэндүүд сурталчилгаа байршуулахаа зогсоосон байна. 

Энэхүү шийдвэрийг хэдхэн сарын дараа хэрэгжүүлж эхлэх аж. 

Хүүхдийн хүчирхийлэгчид таагүй сэтгэгдэл үлдээж буй талаар анх BBC  агентлаг 2017 онд мэдээлж байжээ. Ингэж бузар сэтгэгдэл үлдээснээр тэд бусад сонирхол нэгтэй педофилуудад  дохио өгдөг байсан гэнэ. 

Тиймээс одоогоор YouTube тэдгээр сэтгэгдлүүдээс сайтаа цэвэрлэх зорилгоор шуурхай ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна