ОХУ 2018 онд Авлигын гэмт хэргээс 15 тэрбум рубль хураан авчээ

2019/03/11
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо өнгөрсөн жил авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдээс 15 тэрбум рубль хураан авсан гэж тус хорооны дарга Александр Бастрыкин 2018 оны тайлангийн хурал дээр хэлсэн байна.

Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэснээр улсын төсөвт 3,5 гаруй тэрбум рублийг нэмж тусгажээ. Холбогдогч этгээдүүдийн 15 тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн байна.

Тухайлбал, авлигын гэмт хэргээс учирсан хохирлын нөхөн төлбөрт 2 тэрбум рубль, мөн 8,5 тэрбум рубльтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн байна.

Тус хорооны мэдээлснээр, 2018 онд авлигын гэмт хэргээр нийт 17,5 мянган эрүүгийн хэрэг нээснээс 8,4 мянган хэрэг нь хахуулийн гэмт хэрэг байсан ба 8,6 мянган хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах хороо ажлаа 2011 онд эхлүүлснээс хойш 70 мянган эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна