Яллагдагчаар татах цагдаагийн саналыг Прокурор дарах уу

2019/03/11
Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр хууль бусаар хувьчилж авсан гэх үндэслэлээр  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын дөрвөн хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын тусламжтайгаар саатуулан баривчилснаас хойш бараг 7 хоноод байна. Ц.Элбэгдорж хууль хяналтын нөлөө бүхий хүмүүс руу утасдан дарамт шахалт үзүүлэн нөлөөлөхийг оролдож буй талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан.

Гэтэл үүнийг баталсан мэт саатуулсны маргааш өглөө л тэднийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан хэмээн суллаж байсан. Харин цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр тэднийг яллагдагчаар тооцон шалгах прокурорын тогтоолтой танилцуулахын тулд 3-4 удаа зарлан дуудах хуудас өгсөн ч ирээгүй тул ийнхүү албадан авчирч яллагдагчаар татах тогтоолтой нь танилцуулжээ. Гэвч цагдаагаас өгсөн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорт явуулснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч сураггүй болжээ.

Тэднийг суллах шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нөлөөтэйгөөр гаргасан гэсэн хардлага эхнээсээ батлагдаж буй.  Харин энэ удаад нийслэлийн Прокурорт мөн л хэн нэгэн нөлөөлж буйгаас “Эрдэнэт 49%”- ийн хэрэгт холбогдсон дөрвийг яллагдагчаар татах санал Прокурор дээр гацжээ гэсэн хардлага тарж эхлээд байна. 
Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч, прокурорыг томилдог ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна