У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий ЕСӨН сайд ЖДҮХС-аас зээл авчээ

2019/04/03
ЖДҮХС-аас хамаарал бүхий компаниудаараа дамжуулан нэн хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийн тоо 49 хүрсэн тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн билээ.

Тэгвэл О.Баасанхүү гишүүний мэдэгдэлд дурдагдсан 49 гишүүний нэрсийг Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа зарласан байна.

Хамгийн сонирхолтой нь ЖДҮХС-аас зээл авсан гэх 49 гишүүний ес нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар байна.

Нэрсийг тодруулбал:
 
1. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хүй толгой трейд ХХК, Мөрөн агро ХХК, Тангад бадмаараг ХХК,
 
2. Байгаль орчин аялал жуулчлалын сайд сайд Н.Цэрэнбат: Баруун загвар ХХК, Баян таван тэс ХХК, Аргалантын хур ХХК,
 
3. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:  Нарлаг хараа ХХК,
 
4. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан:  Таяатан фүүд ХХК
 
5. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Өвөр баян бүрд ХХК, Тунгалаг онги ХХК,
 
6. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хантай хайрхан ХХК,
 
7. Шадар сайд Ө.Энхтүвшин: Нью аниверса ХХК,
 
8. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Өлзий дэн ХХК,
 
9. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Мон лойс ХХК, Асена ХХК, Хаганат ХХК
 
 Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна