С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Эрдэнэтэд байдаг Ц.Нямдоржийн ТҮНШ нар холбогдох гээд сандарч байж мэднэ

2019/04/04
ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙГ ТОДРУУЛДАГ ...

Шүүх дээр асуудалтай хүнд Хилийн хориг байх ёстой ч, С.Зориг алагдсны дараа Ш.Отгонбилэг хил давж, АНУ-д очсон байлаа.

ЦЕГ-ын дарга МӨРӨН хувийн санаачилга гарган амьд гэрчтэй ийм хэргийг бид илрүүлж чадна гэж ТВ-гээр ярилцлага өгч, хэрэг бүртгэлтийн ажлыг ЦЕГ- дээр татан авч идэвхи гаргаж байв.

Жич: Н.Багабандийг Төв аймагт дарга хийж байхад энэ Мөрөн тэнд цагдаагийн дарга хийж байжээ. Тэд бие биенээ эртнээс мэдэх хүмүүс аж.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Цогцост задлан хийдэг байтал МӨРӨН журам зөрчин, шөнө нь түрүүлж очоод, ямар ч протукол үйлдэлгүй задлан хийжээ.

Эрүүл мэндийн Яамны комисс үүнийг Протуколдоо бичээд журмынхаа дагуу үзлэг хийж, баримт бүрдүүлжээ. Энэ баримтыг мөрдөн байцаах газраас ирж авалгүй хэдэн сар болсон гэж ЭМ-ийн сайд асан Ш.Батбаяр (Шаабар) хэлээд, тэр хэдэн сард мөрдөлт огт хийгдээгүй буюу мөр баллах ажил л хийгдсэн байх гэж хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.

1998-оны сүүлчээр Н.Багабанди ЧЕХ улсад ажлын айлчлал хийхэд Отгонбилэг АНУ-гаас тосч очиж уулзаж байжээ. Үүнийн дараа 1999-оны эхээр, Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Алтанхуягийг Е-прокурор болгох зарлигийг Н.Багабанди гаргав. Хувийн өмгөөлөгч нь Е-прокурор болж, баривчлах эсэхийг шийдэх эрхтэй болсон тул Отгонбилэг айх юмгүйгээр АНУ-гаас Монголд буцан ирж байв.

Энэ Ерөнхий прокурор Алтанхуяг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг (1999-2011)-онуудад ахлаж байжээ.

1999-ондоо багтан Н.Багабанди зарлиг гарган Эрдэнэтээс гаралтай шүүгч ГАНБАТЫГ Монгол улсын Ерөнхий шүүгч болгожээ.

Е-шүүгч, Е-прокуророор өөрийн хүмүүсээ тавиулсан Ш.Отгонбилэгт айх аюул юу байх билээ. Энэ бүх хугацаанд ЗГ-ын нэхэмжлэлээр Отгонбилэгт үүсгэсэн бүх хэрэг шүүх дээр Ш.Отгонбилэгийн талд шийдэгдэж байлаа.

2000-онд Ш.Отгонбилэг Завхан аймгаас УИХ-д нэр дэвшин сонгогдож гишүүн болж байв.

2001-оны өвөл баруун аймгуудад зуд болж, НҮБ-ын төлөөлөгчид, хэвлэлийнхэн, УИХ-ын гишүүдийн хамтарсан баг УВС аймагт очиж Зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар нисдэг тэргээр явж байгаад буух байрлалыг Ш.Отгонбилэгийн заавраар сонгосноос болж осолджээ.

Ингэж тэнгэрийн тааллаар ч гэх үү, өөрийнхөө мунхагаас ч гэх үү Ш.Отгонбилэг үхжээ.

2000-онд МАН нь УИХ-ын 72-суудлын авч ялалт байгуулж байлаа. Энэ үед ХЗДХ-сайдаар Ц.НЯМДОРЖ ажиллаж байв.

2004-оны УИХ-ын сонгууль дөхөх үед ялагдсан ардчилсан хүчнийхэн Эх орон-Ардчилал эвслийг байгуулж Даргаар нь М.ЭНХСАЙХАН тавигдан идэвхитэй ажиллаж байв.

МАН нь сөрөг хүчний удирдагч М.Энхсайхан дээр С.Зоригийг алсан хэргийг тохохоор шийдэж, Францад цагаачлан амьдарч байсан Д.Энхбатыг хулгайлж ирэх ажлыг зохиов. Гардан гүйцэтгэгч нь Б.Хурц байжээ.

Ингээд барьж ирсэн Д.Энхбатад зохиомол хэрэг хүлээлэхээр эрүүдэн тамлаж, янз янзаар оролдожээ.

Д.Энхбат нь чанга тэвчээртэй эр байсан тул Хилс хэргийг огт хүлээсэнгүй. Нууцаар бичлэг хийлгэн Өмгөөлөгчдөө өгч ТВ-гээр цацуулжээ.

Тэр бичлэгийн утга нь Намайг Франц улсад амьдарч байхад тариа тарин унтуулаад хулгайлж ирээд М.Энхсайханы даалгавараар С.Зоригийг алсан гэх хэргийг хүлээлгэх гэж эрүүдэн тамлаж байна Гэсэн утгатай аж.

Хожим нь Дарханаас гэр бүлийн хоёр С.Далхсүрэн, И. Даваа нарыг баривчлан ирж тамлаж байв. С.Далхсүрэнг хөдөө аваачиж хэвтүүлээд “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэснээ хэдэн буу үзүүлж “Үүний алинаар нь буудуулмаар байна” гэж тавлаад толгой дээгүүр нь буудаж байсан гэдэг юм. С.Далхсүрэн тамлал даалгүй нас барж, эхнэр И.Даваа нь шоронд өлсгөлөн зарлаж байгаад суллагдсан аж.

Эдгээр хүмүүст УИХ-ын гишүүн асан Энхбаатар, Баттулга нар даалгавар өгч, С.Зоригийг алуулсан гэж хэл хэмээн эрүүдэн тамладаг байжээ. Энэ мэт С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн Тамлагдаж байсан 20-иод хүн байдаг гэнэ.

Товчоор хэлбэл: (1999-2011)-онд буюу Е-прокурор Алтанхуяг, ХЗДХ- сайд Ц.Нямдорж, Е-шүүгч Ганбат нарын хүмүүс Монголын хуулийн системийг толгойлж байх цагт С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэмгүй хүмүүсийг бариад М.Энхсайхан, Энхбаатар, Баттулга гэх мэтийн хүмүүс даалгавар өгч, С.Зоригийг алуулсан гэж хүлээлгэхээр Эрүүдэн тамладаг байжээ.

Ц.Нямдорж сайд (1999-2011) онд хийгдсэн энэ эрүүдэн тамлах ажиллагаануудыг ихэнхийг нь мэднэ. Заримд нь хамтран оролцож, тамлалцаж ч байсан гэхэд болно.

Энэ тамлагдан зовж байгаа хүмүүсийн хувь заяа Ц.Нямдорж сайдын сэтгэлийг зовоодог гэвэл тэрэн шиг худлаа юм алга. 

Ц.Нямдоржид өөр ашиг сонирхол байгаа гэдэг нь ойлгомжтой байна.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-д ашиггүй байдал үүсгэх бий гэдэгт Ц.Нямдорж санаа зовж байж мэднэ.

Ц.Нямдорж нь Эрдэнэт үйлдвэрт 2 тэрбум гаруй төгрөгийн ШАХАА хийж байснаа өөрөө хүлээн зөвшөөрчээ.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Эрдэнэтэд байдаг Ц.Нямдоржийн ТҮНШ нар холбогдох гээд сандарч байж мэднэ.

Тэр Түншүүд нь эртнээс нүх ухаж Ц.Нямдоржийг ашиглахаар бэлдэж, мөнгөөр угжиж байсан байж мэднэ.

Мөн е-сайд У.ХҮРЭЛСҮХ нь Н.Багабандийн Фракцын хүн аж. Энэ утгаараа МАН- нь Н.Багабандийн фракцын гарт байгаа бөгөөд Ш.Отгонбилэг, С.Баяр, Багабанди нарыг С.Зоригийн хэргээс холдуулах бүх ажлыг хийх нь гарцаагүй ба гайхаад байхаар шинэ юм биш ажээ.

Нямкад ашиг сонирхол Байхгүй бол урьд нь чимээгүй байсантайгаа ижил л таг суух типийн хүн байх ажгуу ккк.

Нямка хэлэхдээ: МӨРӨНгийн санаачилгаар хийгдсэн хэрэг бүртгэлт муу хийгдснээс мөр баларч С.Зоригийн хэргийг илрүүлэхэд хүндрэл үүсдэг гэжээ. Гэтэл саяхан нөгөө МӨРӨНГӨӨ өөрийн гараар шагнаж байлаа.

Т.Баян
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна