Баянзүрх дүүрэгт дахиад л сонгуулийн маргаан дэгдэв

2019/04/05
Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт өнгөрсөн сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Тус сонгуулийн эргэн тойронд багагүй маргаантай асуудлууд өрнөсөн. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 4 дүгээр сарын 19-ны өдөр хуралдаж тус тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх байсан ч дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ИТХ-ын тамга, тэмдэггүй тогтоол гаргаж, хууль бус хурлыг хуралдуулж Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргуулсан байдаг.  


Түүнчлэн, өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойргоос сонгогдсон нэр дэвшигчид түр үнэмлэх олгосон Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлж, хууль бус сонгууль зохион байгуулсан талаарх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зэрэгцэн дүүргийн МАН-ын төлөөлөгчид дахин дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр руу дайрч эмх замбараагүй байдал үүсгээд байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна