Ардчилсан намын өнгөрсөн амралтын өдрүүдэд 29 жилийн ойгоо тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийв. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг Ардчилсан намын дэд даргаар сонгов. Ингээд Ардчилсан нам Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Пүрэвдорж, ОХУ-ын суух онц бөгөөд Элчин сайд асан Б.Дэлгэрмаа гэсэн зургаан дэд даргатай боллоо.
Өмнөх Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг дэд даргаараа сонгоод байсан юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна