Хотын дарга С.Амарсайхан "Зүүн Баян Рефайнер" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ

2019/04/08
Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг "Зүүн Баян Рефайнер" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүргийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хотын шуурхай хурал дээр холбогдох хүмүүст даалгажээ.

Тодруулбал тус компани хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын компани бөгөөд өнгөрсөн хугацаанд нилээдгүй шүүмжлэлийн бай болоод байсан юм.

“Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан ч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд үлэмж хохирол учруулсан тул 2014 онд 6 сая 560 мянга, 2016 онд 12 сая төгрөгийн торгууль төлж байжээ.

Түүнчлэн, 2017 оны зургадугаар сарын 20-нд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол А/177 тоот тушаал гаргаж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн газар ашиглах эрхийг албан ёсоор дуусгавар болгосон байна. Гэвч тус компани барилгын ажлаа өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байсан хэдий ч хотын даргын захирамжаар ийнхүү үйл ажиллагаа нь зогсож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна