А.Гансүхийн “гарын хүн” С.Алиманцэцэгийг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлнэ

2019/04/08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид Б.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Б.Чинбат нь Чингэлтэй дүүргийн орлогч прокуророор ажиллаж байгаа бол С.Алиманцэцэг нь Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокуророор ажилладаг юм байна. Тэднийг УИХ-тай зөвшилцөх саналаа хүргүүлэх бөгөөд УИХ дэмжвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилох аж.

Эх сурвалжаас авсан мэдээллээр  Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшихээр яригдаж буй С.Алиманцэцэг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй хамт МУИС-т нэг ангид сурч байсан, ойрын хүрээний итгэлтэй хүмүүсийнх нь нэг гэнэ.

С.Алиманцэцэгийн тухайд өмнө нь А.Гансүхийн “шахаагаар” МИАТ компанид 2.5 сая төгрөгийн цалинтай ажилд орсон гэх шүүмжлэлд өртөж байсан удаатай.

Бүр тодруулбал, 2015 онд жиргээч Ц.Бат “Гансүхийн МИАТ-д шахсан 20 гаран хүнээс гадныхантай яриад бизнес явуулчих гар ганц ч байхгүй, МУИС-д цуг  сурч байсан Алиманцэцэг/ядаж байхад ямар ч гоё нэртэй юм бэ дээ/хүүхнээ 2.5 саяар цалинжуулж шахсан” хэмээн жиргэсэнийхээ төлөө А.Гансүхийн гомдлоор шүүхэд дуудагдаж ял сонсож байсан юм.

Тэгвэл жиргээч Ц.Батын зүгээс дээрх томилгоо яригдаж эхэлсэнтэй холбогдуулан саяхан, "Алиманцэцэг 100 % А.Гансүхийн хүн дээ. МИАТ-д хуулийн хэлтсийн даргаар очоод МИАТ, СО мафитай гэрээ байгуулсан асуудал үүсэнгүүт бултаад явчихсан. Хэл ус байхгүй. Прокурорт ядаж баруунд LLM хийсэн хүмүүс гаргаж ирэх хэрэгтэй шд. Харанхуйчууд цуглуулаад хүний эрх хангалаа юу" хэмээн жиргэсэн байна. 



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна