Танилц: Хотын даргын зургаан орлогчоор дараах хүмүүсийг томилохоор болжээ

2019/04/08
НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаанаараа хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцжээ. Ингээд 

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Батбаясгалан

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа

Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.Халиунбат

Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагчаар Д.Мөнхжаргал

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар О.Мөнгөншагай

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар Б.Отгонсүх нарыг НИТХ-ын дарга Р.Дагватай зөвшилцөхөөр хотын мэр С.Амарсайхан бичиг явуулсан байна.

Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогч, төслийн менежер нэрээр дөрөв нийт зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулаад байгаа юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна