Капитал банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэдийн хадгаламж, бусад мөнгөн хөрөнгийг хэрхэн татах талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрээр, "Намайг ажил авахад сангуудийн хөрөнгөөс Капитал банкидн байршиж байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин сангаас байршсан мөнгөөс 2.5 тэрбум төгрөг дутуу байгаа. 2009 оноос Нийгмийн даатгалын сангаас Капитал банкинд хөрөнгө байршуулсан байдаг. Намайг ажил авахад 280 тэрбум төгрөг байршуулсан байсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулсныг гэрээнд өөрчлөлт оруулж, бууруулах арга хэмжээ авсан. Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг үлдсэн байсан. Одоо эхний ээлжинд иргэдийн хадгаламжийг барагдуулна. Дараа нь Нийгмийн даатгалын сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу Монголбанк гаргах байх" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна