УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Мөн Стандарт банканд тавьсан өрийн асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эхний асуудлын тухайд, олон сарын турш АН-ын бүлэг байх байхгүй асуудлаар улс төржсөн. УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс албан ёсоор гарснаар бүлэг өөрөө тарах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна. АН-аас Их хуралд сонгогдсон долоон гишүүний хурлаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дүрмийг баталсан. АН-ын долоон гишүүн зөвлөл байгуулж байгаагаа УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн. Түүнчлэн зөвлөлийн даргын сонгууль явуулж Д.Эрдэнэбат миний бие улиран ажиллах боллоо.
Хуулийн дагуу энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга мэдээлснээр энэ асуудал албан ёсоор шийдэгдэнэ. Зөвлөл байгуулснаар сөрөг хүчний хувьд зарим зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, сөрөг хүчний хувиар завсарлага авч чадахгүй болно" гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна