Б.Баатархүү: Б.Хурцыг гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх үндэслэлээр саатуулсан

2019/04/24
ТЕГ-ын дарга асан  Б.Хурцыг баривчлан саатуулсан талаар мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү дөнгөж сая /04.24/ мэдээлэл хийлээ. Тэрээр “АТГ дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.  Харин  Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн баасан гаригт /04.19/ Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байгаа. Үүний дагуу хэрэгтэй холбоотой  мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна