У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж үлдсэнийнхээ төлөө намаасаа хөөгдсөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулж байна” хэмээн мэдэгдэж байсан бол гишүүн Ж.Батзандан, "АН-аас хөөгдсөнөө би бурхны тавилан байсан гэж бодож байна. Шинэ улс төрийн хүчин зохион байгуулах боломжийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна" хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл Л.Болд, Ж.Батзандан нар намдаа ШИНЭ нам гэх нэр хайрлажээ. ШИНЭ нам гэдэг нь Шударга иргэдийн Нэгдсэн Эвсэл Нам гэсэн утгатай аж.
Тэд энэхүү нэрээ улсын бүртгэлийн газраас авсан бөгөөд тун удахгүй Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхээр хандах гэж байгаа гэнэ.
Мөн ШИНЭ нам үүсгэн байгуулагдсан тухай хурлыг ойрын хугацаанд зарлан хуралдуулж, энэхүү хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг батлах сурагтай байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна