С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо долоон гишүүнтэй байгуулагдлаа

2019/04/25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн С.Зориг агсны хэргийг шалгах “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх  дэмжин 88.6 хувийн саналаар түр хороо байгуулахыг дэмжлээ.

Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нарын гишүүн багтаж байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна