УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгыг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөх боллоо гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гараад байсан. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр гишүүн асан Д.Гантулга МАН-ын генсекийн зөвлөх болоогүй бөгөөд тус мэдээлэл нь ташаа мэдээлэл хэмээж байна.
Харин МАН-ын Удирдах Зөвлөл нь хуралдаж намын Бага хурлаа энэ сарын 29-нд товлосон. Эрх баригч нам Бага хурлаа 4-р сарын 29-нд Тусгаар Тогтнолын Ордноо хийх бөгөөд хурлаараа тайлан мэдээлэл, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх гэж байгаа юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна