Засгийн газрын өрийг АН 2016 онд ДНБ-ний 78,8 хувьд хүргэсэн байсныг 58,8 хувь болгож бууруулжээ

Өчигдөр 11 цаг 58 минут
Засгийн газрын ээлжит /2019.04.24 / хуралдаанаар Сангийн яамнаас Монгол Улсын эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэсн чиглэл, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,мөн Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжээд байгаа билээ. 

Сангийн сайдын мэдээлснээр бол “Монгол Улсын эдийн засаг 2020 онд 6,3 хувь, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцсон бол гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцжээ. 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 функтээр сайжрах үзүүлэлт аж.

Ирэх онд Засгийн газраас хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийт 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй ажил тусгах санал ирсэн байна. Үүнээс санхүүжих эх үүсвэр, хэрэгжих боломжтой нь уялдуулаад нийт 10 их наяд төгрөгийн 116  ажлыг үндсэн чиглэлд тусгажээ. Тухайлбал, Улсын төсвөөс хэрэгжүүлэх ажилд 6 их наяд төгрөгийн санал ирснээс 3.4 их наяд төгрөгийн ажлыг хэрэгжих боломжтой гэж үзээд төсөвт суулгасан бол урсгал зардалд 3.7 их наяд төгрөг төсөвлөх санал ирснээс 1.3 их наяд төгрөгийг тусгасан байна. Яагаад гэвэл хийх ажил их байгаа. Гэхдээ энэ нь Монгол улсын өрийн хэмжээгээр хязгаарлагддаг хэмээн сангийн сайд онцолсон юм. 

Үндсэндээ бол Ардчилсан нам 2016 онд Засгийн газрын өрийг ДНБ-ний 78,8 хувь болгож хүлээлгэн өгсөн байдаг. Энэ их өрийг Эрх баригч намын Засгийн газар өнгөрсөн 2018 оны эцэст 58,8 хувь болгон бууруулжээ. Энэ он болоод 2020 он гэхэд төлөх томоохон өр байхгүй ч гэлээ 2021 онд Мазаалай бондын 600 сая дроллар, 2022 онд Чингис бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэг бондын 800 сая доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая доллар зэрэг нийтдээ 2,9 тэрбум долларын өрийг төлөх учиртай гэлээ. 

Энэ өрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулсан бөгөөд цаашид гадаад зээлийг авахдаа, эдийн засаг,нийгэмд үзүүлэх үр ашгийг сайтар тооцож байж авах хэрэгтэй гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна