Сайд Л.Оюун-Эрдэнэ хордлогод орсны улмаас Өмнөд Солонгосыг зорьжээ

Өчигдөр 12 цаг 12 минут
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хөлөө гэмтээгээд Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл өчигдөр цацагдсан.  Тэгвэл түүнийг хөлөө гэмтээгээгүй харин хүнд хэлбэрийн хордлогонд орж Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэлэл байна.  Тодруулбал, сайд Л.Оюун-Эрдэнэ  хордлогын улмаас бие нь чилээрхсэн тул яаралтай эмчилгээ хийлгэхээр Өмнөд Солонгос улсыг зорьсон гэнэ.

Дашрамд дуулгахад, саяхан “Сант Марал” төвөөс танилцуулсан судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдсэн байгаа юм.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна