Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хорооноос гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд нийт найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн тул намаас хасах шийдвэр гаргасан гэнэ.
Тодруулбал, Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, "Намын шинэ байр барина" хэмээн хандив цуглуулсан ба уг мөнгөнөөсөө "Лексус 570" автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна