Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаас Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ.Улмаар сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр болсон байна. Намын бага хурал тавдугаар сарын 10-нд дахин хуралдаж нэр дэвшигчээ тодруулах бөгөөд одоогоор нөхөн сонгуульд нэр дэвших боломжтой 5-6 хүний нэр яригдаж байгаа гэлээ.
Өчигдрийн хуралдаанаар мөн МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг хэлэлцжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна