Монгол Консерватив нам УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Консерватив намыг Хэнтий аймагт болох УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхийг батламжилсан бөгөөд тус намын дарга Н.Дашдаваа батламжаа гардан авлаа.
Нөхөн сонгуульд улстөрийн 13 нам оролцох хүсэлтээ илэрхийлж бичиг баримтаа хуулийн хугацаанд өгсөнөөс 11 нам өнөөдөр батламжаа гардан авав.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна