Ерөнхий сайд У.Хүрэлсүх “төрд их цэвэрлэгээ” хийхээ зарласнаас хойшх хамгийн эхний, 2019 оны хамгийн анхны орон нутгийн томилолтоо төрсөн нутаг Хэнтийгээс эхэллээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүдийнхээ хамт Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тамгыг гардан авсныхаа дараахан өнгөрсөн онд 13 аймагт ажиллаж байсан. Энэ үеэрээ дээрх 13 аймаг, сумдын улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилтай танилцаж, царцсан, гацсан ажлуудыг газар дээр нь шийдэж, буруутай албан тушаалтнуудад хатуу үүрэг даалгавар өгч, гацаанаас нь гарган ажилллаж байлаа. Харин энэ удаад Хэнтий аймгаас томилолтоо эхлүүлж ирэх 7 хоногт баруун аймгуудад үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын гишүүдийн ажилласан эхний сум нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн байв. Тус сумдад ажиллахдаа 47 жилийн өмнө баригдсан хуучирч муудсан ЕБС-ийн барилгыг шинээр барихаар зураг төсөл, төсвийг шийдвэрлэхээр болсныг сумын удирдлага, сургуулийн багш нарт танилцуулсан. Хэнтий аймгийн хувьд 2019 онд улсын төсвөөс 142,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгохоор төсөвт суужээ. Энэ нь санхүүгийн дэмжлэг авч байгаа орон нутгуудаас Ховд аймгийн дараагаар орж буй үзүүлэлт. Учир нь улсын түүхэн газруудад түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг мөн олон жил орхигдсон асуудлуудыг ч энэ онд хийхээр Засгийн газрын зүгээс төлөвлөжээ.
Хэнтий аймгийн хувьд 2019 онд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тийм ч учраас өнгөрсөн оны 11 дүгээр сард УИХ-аас баталсан төсвөөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Хатдын өргөө”-ний барилгын их засварын ажил, Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилгын хөрөнгийг төсөвт суулгаж өгсөн билээ. Үүнээс гадна Хэрлэн сумын багийн төвийн барилга, Баянхутаг суманд “Самдан аваргын нэрэмжит” цэцэрлэгт хүрээлэн, Дадал суманд Дотуур байр, Бэрх тосгоны Уурын зуухны өргөтгөл шинэтгэл, Хэрлэн сумын Цагдаагийн газрын барилга гээд сум бүрт шаардлагатай бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг УИХ баталж өгчээ.
Тиймээс төсвийн Ерөнхийлөн захирагчийн хувьд Ерөнхий сайд УИХ-аас баталж өгсөн төсвийн зарцуулалт болон тухайн аймаг сумдад хэрэгжих ажлуудтай газар дээр нь танилцаж байна. Зуны сар гуравхан. Ялангуяа бүтээн байгуулалтын том ажлууд эхлүүлэхээр төлөвлөсөн аймаг орон нутгуудын хувьд маш богино давчуу хугацаа. Тиймээс Ерөнхий сайд Хэнтийчүүдтэй уулзах үеэрээ нутаг орноо хөгжүүлэх тал дээр идэвх санаачлагатай байж, зуны гурван сард налайж суулгүй, наадам хэсч алгуурлалгүй, улстөржиж талцалгүй одооноос төсөв хөрөнгө нь батлагдсан ажлуудаа хариуцлагатай хийхийг захиж байлаа.
Ерөнхий сайдын томилолт цааш Ховд, Говь-Алтай аймгаар үргэлжилжилнэ...
Сэтгэгдэл бичигдээгүй байна