УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр, "УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж үндсэн хуульд заасан. Шүүх эрх мэдлийг УИХ хариуцахгүй. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Бид хуулиа цэгцлэх ажлаа л хийнэ. Нягтлан бодохгүйгээр үндэслэл муутай санал тавьж цаг алдаж байна гэсэн шүүмжлэл ярьж байна. Өөрсдийнхөө нэр төрийг бодох ёстой. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго та бидэнд байхгүй. УИХ-ыг хэрхэн ажиллаж байгаагаас нийгмийн сэтгэл зүй их хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн нэр хүнд их хамаарч байна. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш араншингаар хандаж болохгүй. Ирцэндээ л анхаар. Зарлана шүү. Өөрсдөө хариуцлагагүй сахилгагүй байж парламентийн нэр хүндийг унагаад байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно шүү. Хэн нэгний шахалт шаардлагаар биш..." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна