Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэн бандааштай жагсаал зохион байгуулж байна

Өчигдөр 11 цаг 05 минут
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Сонгуулийн тухай болон Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлсэн тухай өмнө мэдээлсэн.

Тэд УИХ-ын гишүүн Д.Гантулыг чөлөөлсөн тогтоол нь 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй гэсэн байна.

Үндсэн хуулийн цэц уг мэдээллийн дагуу маргаан үүсгэж, УИХ-ын тогтоол Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа. 

Гэвч иргэдийн зүгээс үүнийг эсэргүүцэж, Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэн бандааштай жагсаал зохион байгуулж байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна