Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр (2019.05.27) МҮЭСТО-нд боллоо. Хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэлж, нийт дөрвөн асуудал хэлэлцлээ. ҮБХ-ны ээлжит бус VIII хуралдаанаар Ардчилсан намын дэргэдэх Бодлогын зөвлөлүүдийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээс гадна УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос санал болгосон Ж.Оюунбаатарын асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар санал хураалт явагдаж ҮБХ-ны гишүүдийн 98.75 хувийн саналаар Ж.Оюунбаатарыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна