Цэцийн шийдвэр гарсантай холбогдуулж МАН бага хурлаа хойшлуулжээ

2 цаг 38 минутын өмнө
Өнөөдөр 15.00 цагаас товлогдоод байсан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах ёстой байв. Гэвч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, мөн нөхөн сонгууль явуулах зардлыг улсын төсвөөс бус Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзсэн учир ийнхүү МАН-ынхан Бага хурлаа хойшлуулаад байна.

Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг УИХ ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна