Н.Энхбаяр: Ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна

2019/05/28
УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, "ҮХЦ-ээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ ҮХЦ хуулиа дээлдэх байх гэж харсан.  МАН тодорхой хүмүүст даалгавар өгч ҮХЦ-ээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан. Үндсэн хуулийн цэц жүжиг тоглолоо. Үндсэн хуулийн цэц онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа.  Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан. Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээр тавих ёстой. Манай Үндсэн хууль дампуурсныг ҮХЦ зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад байгаа. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, ядуу гэр бүлийг орон сууцаар хангана, байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаа. 

МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо. Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. Сонгуулийг ямар хөрөнгөөр явуулах вэ. Хэрвээ төсвийн мөнгөөр явуулж болохгүй бол 2020 онд сонгууль явуулахаа болих хэрэгтэй. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байна. Монгол Улс дарангуйллын тогтолцоо руу орлоо. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэй хүнийг хүчиндэж байсан бол ард түмнийг хүчиндэж, саналаа өгөх эрхийг хааж байна. Харамсалтай нь шинэ МАНАН төрлөө" хэмээн ярьлаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна