Өнөөдөр Сүхбаатарын талбайд /2019.05.30/ Ардчилсан намын зохион байгуулж буй “Хариуцлага нэхэх” бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа.
АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга. Эрх баригчидтай асуудлыг энэ тэнцүү ярьж, нийгэмд үүсээд байгаа хямрал, ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг таслан зогсоох, түүнээс хамгаалах, УИХ-д хариуцлага тооцох чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна” гэдгээ мэдэгдээд байсан юм.
Өнөөдрийн жагсаал өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлт тэр дундаа махны үнэ, валютын ханшийн савлагаа, иргэдийн амьдрал уруудаж, эрх баригчид хөлжиж буй асуудлыг хөнджээ. Тодруулбал, Засгийн газрын сайд нар болон УИХ-ын гишүүд ЖДҮХС-аас зээл авч иргэдийн боломжийг булаасан, Үндсэн хууль зөрчиж иргэдийн эрх ашгийг зөрчсөн, шоронгийн өвчин гэгддэг сүрьеэгээр сурагчид өвдөж байхад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нь хариуцлага хүлээх нь битгий хэл өөрийгөө өмөөрч мэдээлэл хийсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах замбараагүй өсөлтийг зохицуулах ажлыг хийгээгүй, Хятадуудад газар олголтын ажил явуулсан, Засгийн газрын сайд 10 сая ам долларын авлигын хэрэгт холбогдсон, иргэд өвдөөд эмчлүүлж чадахгүй байхад сайд нар өөрсдөө Солонгост эмчлүүлдэг, гадаад өрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг нь Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл хэмээн жагсагчид хэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна