Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат өнгөрсөн парламентын үед тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон.
Тэрээр энэ тухайгаа, “Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг нь өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол энэ” гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байсан удаатай.
Тэгвэл тэрээр дахин бидон тараажээ. Тодруулбал, өнгөрсөн зургаан сарын 1-ний өдөр буюу эх үрсийн баярын өдрөөр гишүүн асан Д.Ганбат Баянхонгорчуудад бидон тараасан байна.
Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа, "Эх үрсийн баяраар одонтой ээжүүдэд мөн л бидон тараасан бөгөөд "Хонгор нутгийнхаа 8000 гаран одонтой ээжүүд болон бүх ээж нартаа Эх үрсийн баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье. Хоол унд хийх, хадгалахдаа хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзаарай. Үгнээс гадна үйлдэл чухал удахгүй бидон аваагүй, авах хүсэлтэй одонтой ээжүүд байгаа бол бидоноо өгөх болно" хэмээн нийтэлжээ.
![](/userfiles/files/Screen%20Shot%202019-06-03%20at%208_44_09%20AM%20(1).png)
Сэтгэгдэл бичигдээгүй байна